Монголд ДОХ-ын нийт 268 тохиолдол бүртгэгджээ

2019 оны 2 сарын 20

дох зурган илэрцүүд

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны нэгдүгээр сард 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 333 (10.0%)- аар өсжээ. Өвчлөл ийнхүү нэмэгдэхэд

  • салхин цэцгээр өвчлөгчид 379 (39.6%)-өөр
  • гонококкт халдвар буюу заг хүйтэнээр өвчлөгчид 140 (36.3%)-өөр
  • цусан суулгаар өвчлөгчид  40 (15.3%)-өөр
  • сүрьеэгээр өвчлөгчид  22 (7.9%)-оор
  • трихомониазаар өвчлөгчид  23 (6.9 % )-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 102 (17.5%)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 13 (8.2%)-аар, вирүст хепатитаар өвчлөгчид 10 (20.4%)-аар буурсан байна.

Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.

 

Эх сурвалж:  ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600389
1 эможи

g8sfkv28se
2020-02-08 05:19
иргэн
2019-02-25 16:57
өвчин нь ихсээд л сайд нь гадаад тэнээд л, ХӨСҮТ-ийн захирал, Нийслэлийн ЭМГ-ын дарга 2 нь шилдэг менежер болоод л байж байх юм ямар шалгуураар болоод ч байдаг юм ичдэггүй юмнууд байх юм аа
keyboard_arrow_up