KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчингийн нянтай байсан нь үйлчлүүлэгчдэд халдварласан

2019 оны 2 сарын 18

Arslan.mn

ХӨСҮТ-өөс хоолны хордлогын улмаас эмчлүүлж буй иргэдээс цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нян илэрсэн талаар мэдээлсэн бол НМХГ-аас KFC сүлжээ хоолны газрын хоолны дээжээс авсан шинжилгээний хариуг танилцууллаа.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: 

Arslan.mn

"2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Манай мэргэжилтнүүд зургаан өдөр тасралтгүй маш ачаалалтай ажиллалаа. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39  бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажилласан.

Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим эрүүл мэндийн шинжилгээ дутагдалтай, дотоод хяналт тавьдаггүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөөгүй ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна.

Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэлзүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэв.

Хоёрдугаар сарын 9-12-ний өдрийн хоолны дээжээс шинжилгээ авжээ. Ингэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн байна. Зайсангийн орчмын аж ахуй нэгжүүд өөрсдөө ундны усыг  гүнээс авдаг. Тиймээс бусад салбарт усны асуудал байгаа гэж хэлж болохгүй. Ундны усны юунаас болж бохирдсоныг тодруулахаар нарийвчилсан шалгалтыг дахин хийнэ. 

Бид зөрчил шийдвэрлэх тухай хуулийн дагуу хамгийн эхний зөрчил гаргасан салбарт шалгалт хийсэн. Харин өнөөдрөөс үлдсэн 11 салбарын үйл ажиллагаанд шалгалт хийнэ. Өнөөдөр Зайсанд байрлах салбарын үйл ажиллагааг хааснаас бусад салбарын үйл ажиллагааг зогсоогоогүй байгаа. Шалгалт хийж дууссаны дараа хаах эсэхийг шийднэ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
600319
2 эможи

s656wahq3q
2020-02-08 05:18
Түвшөө
2019-02-19 09:32
Ямар сэжгийн юм бэ
зочин
2019-02-18 19:26
ТАХИА БУРУУГҮЙ ЮМ УУ? МОНГОЛД НЭГ НОГОО ХУУРАХ ГЭЖ ИРДЭГ СОЛОНГОС, ХЯТАДЖСАН ӨВӨРМОНГОЛ, ЭНЭТХЭГ, ХЯТАД ТОГООЧ НАРЫН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ШАЛГАДАГ УУ? ТЭД Ч БАС ХАЛУУН ОРНЫ ӨВЧИН ТЭЭГЧИД.
ИРГЭН
2019-02-18 15:14
МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭЖ ШУНАЛДАА ХЭТЭРХИЙ АВТАЖ ДЭЭ.
Зочин
2019-02-18 15:04
бөгсөө ухаад, бааж шээчээд гараа угаахгүй л ажиллаад байж дээ. Хаасан нь зөв
keyboard_arrow_up