ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 2 сарын 17

Arslan.mnӨнгөрөгч долоо хоногт /2019.02.11-2019.02.17/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Нийслэлд гэмт хэргийн гаралт өмнөх жилийн цагаан сарын баярын өдрүүдээс 20%-иар буурчээ

Arslan.mn

Сар шинийн баяраар буюу шинийн 1-3-ны өдрүүдэд (хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүд) нийслэлийн иргэдээс цагдаагийн байгууллагад 4,204 дуудлага ирсэн байна. Нийт дуудлага мэдээллийн 217 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувь буурсан үзүүлэлт гэж Нийслэлийн Цагдаагийн газар мэдээллээ.

А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол зохион байгуулж байна 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших” сургалтыг долоо хоног тутам явуулж байна. Энэ талаар сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилэн, цагдаагийн ахмад А.Алтанжолоотой ярилцлаа. Тэрээр " ...Сүүлийн жилүүдэд Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул худалдан авах, ашиглах, эзэмшихтэй холбоотой сургалт явуулах зайлшгүй шаардлага гарсан. Яагаад гэвэл галт зэвсгийг буруу ашиглаж, хадгалах юм бол маш аюултай. Тиймээс энэ төрлийн сургалт нь хоёр өдөр үргэлжилдэг. Эхний өдөр танхимын сургалтаар галт, зэвсгийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хадгалалт, хамгаалалт, галт зэвсэг /сум/-ийн бүтэц, аюулгүй ажиллагаа, галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг хичээлийг судлана. Хоёр дахь өдрийн хичээл манай төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэг /нийслэлээс 75 км/-т болж, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог юм..."хэмээн ярилцлагандаа онцоллоо. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас "Эрүүл мэнд-Эрхэм баян" өдөрлөгийг зохион байгууллаа.

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас "Гүзээгүй тѳрийн албан хаагч" хѳтѳлбѳрийн хүрээнд "Эрүүл мэнд-Эрхэм баян" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Мөрдөн байцаах албанаас ТТАХНЭ-тэй хамтран ажиллах талаар санал солилцож “Тамхигүй орчин” аянд нэгдэх цаашлаад бусад төрийн байгууллагуудад үлгэрлэн, уриалах тал дээр санал нэгдсэн байна. ТТАХНЭ-ийн хамт олон хѳтѳлбѳрийн хүрээнд мөрдөн байцаах албанд 800 мянган төгрөгний өртөг бvхий "СУУРИН ДАPАЛТЫН АППАРАТ" суурилуулан бэлэглэж, албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн нас баржээ

Arslan.mn

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2 сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байлаа.

Г.Отгонтамир: Машинаа автобусны зогсоолд түр хугацаагаар ч зогсоох ёсгүй

Arslan.mn“Автобусны зогсоолд автомашинаа байрлуулбал жолоодох эрхийг нь хасч байна” гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Баянгол дүурэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрээр ярилцлагандаа "Замын хөдөлгөөний хуучин дүрмээр суудлын автомашин автобусны зогсоолд түр хугацаанд зогсч болдог байсан. Харин шинэчилсэн дүрэмд заасны дагуу 06.00-22.00 цагийн хооронд чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу автобусны зогсоолд суудлын автомашиныг түр болон удаан хугацаагаар зогсоох ёсгүй. Зогссон тохиолдолд жолоодох эрхийг нь хасахгүй. Харин хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авдаг, Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд 2-3 автобус зогсох боломжтой. Гэтэл тухайн зайд суудлын автомашин зогсч, хөдөлгөөнд нь саад учруулдаг. Хэрэв, автобусны буудал дээр зогсвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арван нэгжээр торгож, нэг оноо хасдаг. Зөрчил гаргасан тухайн жолооч нэг оноотой байсан тохиолдолд оноо нь дуусч, жолоодох эрхгүй болно гэсэн үг..." гэж онцоллоо. 

Н.Лхагвасайхан: Сумдын алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангахад анхаарч ажиллаж байна

Arslan.mn

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхантай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 тоот тогтоолоор 2 үе шаттай 2018-2022 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг батлуулсан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн хууль хяналтын байгууллагууд, мал бүхий иргэд болон бусад хамаарал бүхий төрийн үйлчилгээний байгууллагуудын оролцоо, хүлээх үүрэг тодорхой болгосноороо энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тал бүрийн туслалцаа, хамтран ажиллах  өндөр ач холбогдолтой. ... Мөн манай хамт олон энэ жилийг өндөр бүтээлийн жил болгох зорилт дэвшүүлээд байгаа. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын барилга 1974 онд баригдсан, өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газраас хэд хэдэн удаагийн шалгалт хийж, цаашид үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд 2019 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд байгууллагын шинэ барилгын зураг төсвийн мөнгийг суулгаж батлуулсан. Зураг төсвөө бэлэн болгочихвол 2020 онд шинэ байрны ажлыг эхлүүлнэ. Улсын хэмжээнд авто замын уулзварын гэрлэн дохиогүй, камерын хяналтгүй ганц аймаг нь манайх. Орон нутгийн удирдлага, ХЗДХЯ, ЦЕГ-ын түвшинд аймгийн хэмжээнд долоон уулзварыг гэрлэн дохиожуулах,  180 гаруй цэгт камер суурилуулахаар  төлөвлөсөн. Мөн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулахад гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, биелэлтийг нь дүгнэж, 2019 оны ажлаа төлөвлөөд явж байна. Баруун-Урт хот болон Сүхбаатар, Түвшинширээ, Халзан сумын гудамж талбайг телехяналтын камер суурилуулах техникийн тодорхойлолтыг урьдчилан гаргуулж, 2019 онд улсын төсвийн болон орон нутгийн  хөрөнгө оруулалтаар дээрх сумдын төвийг бүрэн камержуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр Сүхбаатар аймгийн нийт 12 сумын төвийн 90 хувь нь иж бүрэн телехяналтын камерын системд бүрэн холбогдох юм..." хэмээн онцоллоо. 

20 гаруй айлын эд зүйлийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Arslan.mnНийслэлийн цагдаагийн газрын МШГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2018 оны 11 дүгээр сараас хойш иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй 19-25 насны 4 этгээд бөгөөд одоогоор 20 гаруй айлын эд зүйл хулгайлснаас мэдүүлээд байна. Гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлээ ихэвчлэн ломбарданд тавьдаг байжээ. 

Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтын төгсөлт боллоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийналба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалт энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.  Сургалтаар хууль тогтоомжийн талаар иргэд-олон нийтэд таниулах, сурталчилах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, иргэдтэй зөв боловсон харьцах талаар мэдлэг, ур чадвар олгож, үр дүнгээ тооцсон юм. Сургалтад 15 иргэн хамрагдаж, 100 хувийн амжилттай дүгнэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.  Суралцагчдын дадлагын сургалт нь Монголын үндэсний уламжлалт баяр ёслол болох Цагаан сарын баярын өдрүүдтэй давхцаж, иргэдийг зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний нягтралыг бууруулахад дэмжлэг үзүүлэн ажилласан нь үр дүнтэй болсон юм. 

А.АМГАЛАН: Нуугдмал хэргийн илрүүлэлтийг сайжруулах чиглэлтэй ажиллаж байна

Arslan.mnЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалантай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 60-70 хувийг хулгай, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн 2 төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь сүүлийн 5 жилийн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг тогтмол эзэлж, хулгайлах гэмт хэргийн дараа орж байгаа. 2018 оны 02 дугаар сарын 01-нээс хойш Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй 12251 гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн 11556, мөрдөн байцаалтын 6109 хэрэг шалгаж, түдгэлзүүлсэн 11 хэргээс 7 хэргийн оргодлыг олж баривчлан одоо оргосноос түдгэлзүүлсэн 4 хэрэгтэй байгаа. Бид албаны 2018 оны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтээ тодорхойлж, хэргийн илрүүлэлтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажилласны үр дүнд өнөөдөр буюу жилийн эцсийн байдлаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн илрүүлэлт 64,9 хувь, энэ оны 1 дүгээр сараас 51.0 хувиар, урьд оны мөн үеэс 12.3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Алба хаагчдын гар дээр нэг мөрдөгч нийслэлд дунджаар 15 гомдол мэдээлэл, 29 хэрэг, орон нутагт 12 гомдол мэдээлэл, 17 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ жил Цагдаагийн ерөнхий газраас тус албанд шинээр 34 мөрдөгчийн орон тоог нэмэгдүүлсэн, бид ачаалал ихтэй байгаа нэгжүүддээ ачаалал харьцангуй гайгүй байгаа нэгжүүдээс мөрдөгчдийг түр хугацаагаар сэлгэн ажиллуулах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа хэдий ч нэг хүнд ногдох ажлын ачаалал төдийлөн буурахгүй л байна. ...Энэ жил сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор харъяа нэгжийн дарга нарын сургалт зөвлөгөөний үеэр “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудал”, “Харилцааны соёлыг дээшлүүлэх”, “Удирдах ажилтны манлайлал” сэдвүүдээр сургалтын материал бэлтгэн 38 удирдах ажилтанд 2 өдрийн сургалт, зөвлөгөөнийг явуулж, тасгийн дарга нарын дунд “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгуулж, дарга нараас гаргасан санал санаачлага, туршлагыг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. Албаны сургалт хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ онд 58 удаагын сургалт зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 1247 алба хаагчийг хамруулсан..." гэлээ. 

Хагас тэрбум төгрөгийн үнэ бүхий хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагийн орчимд их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 19-32 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэднээс ойролцоогоор 500 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хар тамхи хураан авсан байна. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсч буйг холбогдох байгууллагууд мэдээлсээр ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг задвсан таван хэргийг үйлдэл дээр нь илрүүлж таслан зогсоогоод байна. 

Хан-Уул дүүрэг сүүлийн үеийн камержуулалтыг ашигласнаар гэмт хэргийн гаралт 20 хувиар буурчээ

Arslan.mnХан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй цэгүүдийг сүүлийн үеийн камержуулалтаар бүрэн тоноглосон байна. Тус камержуулалт нь үний зүс царай, машины дугаар таних системтэй бөгөөд гэмт болон сэжигтэй этгээдүүдийг танихад ихээхэн дэмжлэг болж байгааг албаныхан хэллээ. Он гарсаар тус нутаг дэвсгэрт гэмт хэрэг гаралт 20 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

“BEST“ худалдааны төвд хууль бусаар автомат тоглоомын газар ажлуулж байсныг зогсоолоо

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг,  дүүргийн прокурорын газартай хамтран өчигдөр буюу 2019 оны 02- сарын 11-ээс 12-нд шилжих шөнө тус дүүргийн 18-р хороо "BEST" худалдааны төвийн 2 давхарт хууль бусаар автомат тоглоомын газар ажиллаж байсан зөрчлийг илрүүлэн, үйл ажиллагааг таслан зогсоосон байна. 

Хулгайлсан эд зүйлсээ “Ломбард”-нд тавьдаг нь тогтоогджээ

Arslan.mn

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим барьцаалдан зээлдүүлэх төвд гэнэтийн хяналт шалгалтыг хийхэд үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн ажилладаг, бичиг баримтгүй иргэд эд зүйл авах зэрэг зөрчлийн зүйлүүд тогтоогдож байлаа. Гэмт этгээдүүд ЭХТА-ийн 17 дугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.1 Хулгайлах, 17.2.1 Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгааласан байр агуулахад нэвтэрч гэх зүйл заалтаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Он гарсанаас хойш тус хэлтсээс 18 холбогдогчтой, 140 гаруй сая төгрөгний хохиролтой 205 хэрэгт, хэргийг илрүүлэн шалгаж байна. 

Нэн ховор амьтны эд эрхтэнг борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Arslan.mn

Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд зохих хэргүүдийг илрүүлж ажиллажээ. Хяналт шалгалтаар нэн ховор, ховор амьтны эд эрхтэнг зарж борлуулах гэсэн хэрэг нилээдгүй гарчээ. Үүнд: Говь-Алтай аймгийн харьяат иргэн И нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Алтайнхойлог шувууны эд эрхтэнийг зарах зорилгоор авч явсныг илрүүлэн шалгаж байна.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Эмээлт” түүхий эд худалдан борлуулах зах дээр иргэн И, Х нар нь нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийн шинэ арьс, хөлдөөсөн махтайгаа гавлын ясыг зарах зорилгоор тээвэрлэж байсныг, Иргэн Б,Э ховор амьтны жагсаалтад орсон Хүрэнбаавгайн 7 ширхэг хөлдөөсөн савар, иргэн Д, Н нар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэнийг тээвэрлэж явсныг алба хаагчид илрүүлэн тус тус шалгаж байна.

Шилийн богд, Дарьганга орчимд “Замын хяналтын түр пост” байгуулжээ

Arslan.mn

Алтан-Овоо, Шилийн богд руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт сумдад замын байнгын хяналтын пост, Асгат, Шилийн богд, Дарьганга, 60-ын овооны замд “Замын хяналтын түр пост” байгуулжээ. Уг постод мэргэжлийн албад, ангиудаас нэмэгдлээр алба хаагч нар ажиллаж байгаа аж. 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар замын хяналтын постуудаар дамжин өнгөрч буй 2,650 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 484 иргэнийг 14,178,000 төгрөгөөр торгосон байна. Хяналтын постуудыг ажиллуулж урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулснаар зам тээврийн осол хэрэг үйлдэгдээгүй ба жолооч нараас нийтлэг байдлаар хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил дутагдал их байгааг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Төв аймгийн Цагдаагийн газраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 сурагчдад сургалт зохион байгууллаа 

Arslan.mn

Төв аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид "Сургалт- Сурталчилгаа" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Зуунмод сумын Хууль эрх зүйн ажилтантай хамтран Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 сурагчид нэг цагийн сургалт зохион байгуулж, гарын авлага, санамж сэрэмжлүүлэг тараан ажиллалаа. 

Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд "Хуримтлалтай цагдаа" арга хэмжээг зохион байгууллаа

Arslan.mn

Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа санал, хүсэлтийн дагуу "Хуримтлалтай цагдаа" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд гэрээт банкны мэргэжилтэнүүд алба хаагчдад хуримтлал үүсгэх, санхүүгээ удирдах талаар мэдээлэл хийж, зөвлөгөө өглөө. Үүний үр дүнд тус цагдаагийн газрын нийт 51 алба хаагч сар бүрийн цалингаасаа бага хэмжээгээр хуримтлал үүсгэх гэрээг шинээр байгууллаа. Цаашид алба хаагчдынхаа санал, бодлыг тогтмол ажил болгох тал дээр анхаарч ажиллана хэмээн тус цагдаагийн газраас мэдээллээ. 

Замын-Үүд дэх Цагдаагийн газраас "Эргүүл шалгалт" арга хэмжээг зохион байгууллаа 

Arslan.mn

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зѳрчлийн тухай хууль, Замын хѳдѳлгѳѳний шинэчилэгдсэн дүрэм, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах, гудамж талбай олон нийтийн газар эргүүл шалгалтыг зохион байгуулах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нѳхцлийг хангах, зорилгоор Замын Үүд дэх Цагдаагийн газраас 2019 оны 02 дугаар сарын 15-ны ѳдѳр "Эргүүл шалгалт" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь таслан зогсоож, иргэд, олон нийтэд заавар, зөвлөмж өгч ажиллалаа. 

Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс алба хаагчдынхаа дунд "Гэр бүлийн өдөрлөг" зохион байгууллаа 

Arslan.mn

Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсийн  нийтийн хэв журам хамгаалах хэсгээс алба хаагчдынхаа дунд “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 02 дугаар сарын 14-ний ѳдѳр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд хэсэг тус бүр үйл ажиллагааныхаа ерѳнхий чиглэл болон хүндрэл бэрхшээл, ололт амжилтын талаар алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд танилцуулж, үргэлж найдвартай ар талыг дааж явдаг тэдний санал, хүсэлтийг сонсож, хэлтсийн даргын зүгээс талархал гардууллаа. Мѳн ѳдѳрлѳгийн удирдамжид тусгагдсаны дагуу нийт 11 гэр бүлийн хосуудын дунд "Чанга шивнээ" тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээн маш ѳрсѳлдѳѳнтэй, сонирхолтой, хѳгжилтэй явагдаж ѳндѳрлѳлөө. Нийлбэр дүнгээр нийтийн хэв журам хамгаалах хэсгийн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Оргилсайханы гэр бүлийн баг Тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, “Шүүдэрхэн” салонд 80.000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичиг, замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Өлзийжаргалын гэр бүлийн баг дэд байранд шалгарч өргөмжлөл, шүүдэрхэн салонд 50.000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичиг-ээр тус тус шагнагдлаа. 

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид төрийн шагналаар шагнагдлаа 

Arslan.mn

Цагдаагийн газрын даргын б/26 дугаар тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад хугацааны цагдаагийн цол олгох ёслолын арга хэмжээг Дундговь аймгийн цагдаагийн газраас зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавъяаны одон"-оор шагнагдсан тус аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайхан, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхмандал нарт бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа. Мөн цагдаагийн цолоор шагнагдсан болон төрийн дээд одонгоор шагнагдсан алба хаагчдад цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл хошууч Ц.Лхагваа баяр хүргэлээ. 

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас "Бид хүүхэд насандаа хайртай" сургалтыг  сурагчдын дунд зохион байгууллаа 

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн газар, Прокурорын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран “Бид хүүхэд насандаа хайртай” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар дунд, ахлах ангийн сурагчдын дунд санамсаргүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжүүдийг өгч, анхаарах жишээ, кэйсүүдийг танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэн ажиллалаа. 

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга тогтмол өгч ажиллаж байна 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас иргэд, олон нийт рүү чиглэн хулгайн гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600305
1 эможи

cpzaeuse9d
2020-02-08 05:18
keyboard_arrow_up