Татварын багц хуулиар НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгоно

2019 оны 2 сарын 13

Arslan.mn

УИХ дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн нэг нь Татварын багц хууль юм. Энэ хуулийг баталснаар иргэд ААН-үүдэд олон боломж нээгдэнэ гэж МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Б.Лхагважав үзэж байна. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай ААН-ийн татвар нэг хувь болно.

Татварын багц хууль нь Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ын тухай хуулиудаас багтаж буй юм. Татварын багц хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Үүнд:

Барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 25 жил болгож бууруулсан.
Алдагдал шилжүүлэх хугацааг салбараар нь ялгалгүй бүгд таван жил болгожээ. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр хийсэн үед алдагдал тооцохгүй. Дараагийн жилүүдэд тооцох боломжтой.
Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Хөрөнгийн биржээр арилжаалсан хувьцаа, өрийн бичиг, зээлийн хүүгийн орлогыг 20-иос таван хувь болгон бууруулна.
Монгол Улсын ААН гадаадад үйл ажиллагаа явуулж, татвар төлсөн бол Монгол Улсын татвараас хасна.
Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгана. Өнөөгийн хуулиар татварын өрийг хамгийн ихдээ хоёр сараар сунгуулдаг.
Татварын хялбаршуулсан тогтолцоо шинээр нэвтэрнэ. 
50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН, хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнана.
Мөн татварын бүртгэл, тайланг цахимжуулахын сацуу жилд дөрвөн удаа авдаг байсныг цөөрүүлэхээр заасан юм.
Энэ дашрамд мэдээлэхэд татварын орлого 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд хүрсэн. Энэ нь төлөвлөснөөс 29 хувь буюу 1.8 их наядаар давсан үзүүлэлт бөгөөд үүний дотор ААН-ийн орлогын албан татвар өмнөх оныхоос 32 хувиар нэмэгдсэн байна.
УИХ дээр гацаад байгаа татвар, бизнестэй холбоотой хуулиудыг хэлэлцэн батлахыг УИХ, Монгол Улсын Засгийн газарт нийт бизнес эрхлэгчдээс шаардсан мэдэгдлийг МҮХАҮТ гаргаад байгаа юм. Сангийн яамнаас мэдэгдэж байгаагаар УИХ-аар хэлэлцэх Татварын багц хуулинд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар тусгаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600206
0 эможи

kfyq1qjz4f
2020-02-08 05:18
The best porno videos in hd quality - https://x-movies.net/sex-video/glory-hole-sex-dungeon/
Иргэн
2019-02-14 08:45
НӨАТ-ийн буцаан олголт дээр сугалаа явуулдагийг болиулаад буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Энэ сугалаа шударга явагдаж байгаа гэдэгт иргэд итгэддэггүй. Сугалаатай холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл их байдаг шүү дээ.
ТЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up