Энэ сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна
Ойрын үед ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Хоёрдугаар сар гарсан эхний арав хоногт буюу энэ сарын 1-10-нд агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Завхан гол, Идэр Тэсийн хөндийгөөр шөнөдөө 44-46 градус, бусад нутгаар 28-30 градус хүйтэн хонож байна. Энэ жилийн хоёрдугаар сарын эхний арав хоногийг олон жилийн дундажтай харьцуулахад 0-7 градусаар илүү хүйтэрчээ. Шалтгаан нь хойд зүгээс буюу Сибирийн хүйтэн агаарын масс орж ирсэнтэй холбоотой хэмээн холбогдох байгууллагаас мэдээллээд байгаа аж.
Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна. Завхан, Идэр тэсийн хөндий, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө хасах 32-37 хэм болж буурна. Хүйтний эрч суларснаар ихэнх нутгаар өдөртөө -18-23 градус байх юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









