Өнөөдрөөс баруун болон төвийн аймагт цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна

2019 оны 2 сарын 07

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

Arslan.mn

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхнийг хөдөө орон нутаг, холын замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600019
2 эможи

wfxbry4ndj
2020-02-08 05:17
keyboard_arrow_up