Үндсэн хуулиар хичээл заана

2014 оны 1 сарын 07

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөртэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэгдлэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж оролцоно гэж байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй байна. Үндсэн хуулийн өдөр буюу энэ сарын 12-нд бөхийн барилдаан, 11, 12-нд Шатар сонирхогчдын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх зорилгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн талаар хичээл заах аж. Үндсэн хуулийн өдөр 11.40 цагаас их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, 13.00 цагаас Үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүсийг УИХ-ын дарга хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
60
0 эможи
keyboard_arrow_up