Б.Баатархүү : БНСУ-ын ЭСЯ-руу хуурамч визний материал бүрдүүлж өгсөн 560 хэргийг шалгаж байна

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэлдээ "БНСУ-ын элчин сайдын яамнаас Монгол улсын иргэд виз мэдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтуудыг хуурамчаар бүрдүүлж байна гэх гомдлыг ЦЕГ-ын даргад хандан ирүүлсэн. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч, энэхүү асуудлыг шалгаж байна. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 2-н тусгай ангийн зүйл ангид зааснаар хэрэг бүртгэл нээн тодорхой шалгалтуудыг явуулж байна. Манай улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аас 805 хүний хүсэлтийг хуурамч байж болзошгүй гэж явуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар манай улсын иргэд хуурамчаар бичиг баримтаа бүрдүүлэхээс гадна баталгаагүй виз гаргана гэсэн газруудад хандснаараа ЭСЯ-нд ирсэн бичиг баримт нь буцаагдаж байгааг анхаарна уу. Баталгаатай визийн материал бүрдүүлдэг газруудын жагсаалтыг манай улсад суугаа БНСУ-ын ЭСЯ өөрийн вэб хуудсандаа байршуулсан байдаг гэдгийг анхаараарай. Баталгаажсан вмз зуучлах газруудад иргэд маань хандана уу. Иргэд маань өөрсдөө мөн хуйурамч материал бүрдүүлж өгснөөрөө МУ-ын эрүүгийн хуулийн зүйл заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулж байна. Ажлын хэсэг одоо 560 хүний материалыг шалгаж, ажиллаж байна." гэлээ. 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599930
3 эможи

pzg2vnkyzs
2020-02-08 05:16
keyboard_arrow_up