Цэцэрлэг, сургуулийн Канад хийцийн модон барилга байгууламжид шалгалт хийж, 173 зөрчил илрүүлжээ

2019 оны 1 сарын 28

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай цэцэрлэг, сургуулийн канад хийцийн модон барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Arslan.mn

Шалгалтад 31 барилга байгууламжийг хамруулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлжээ.

Үүнээс газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаласан байна.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599732
0 эможи

n3xlaxtrdp
2020-02-08 05:16
keyboard_arrow_up