Нийслэл хотод 5-7 градус хүйтэн байна

2019 оны 1 сарын 26

Улаанбаатарт 09-11 хэм хүйтэн байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Пүрэв гаригаас цочир хүйтэрнэ Arslan.mn

-Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ-
 

Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-9 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599701
0 эможи

fsrzrnebuj
2020-02-08 05:16
The best sex videos in hd quality - https://x-movies.net/sex-video/sensi-pearl-takes-dick/
keyboard_arrow_up