ШШГБ-ын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн амжилттай явагдлаа

2019 оны 1 сарын 26

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгснөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр илтгэл тавьж, 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тус байгууллагын хариуцан гүйцэтгэхээр тусгагдсан зорилт, дээд байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, алба хаагчдын мэдлэг ур чадвар, сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулах зорилтоо ШШГЕГ болон төв, орон нутгийн удирдах ажилтан, албан хаагчид оюун ухаан, сэтгэл, зүтгэлээ дайчлан, идэвх санаачлагатай ажиллаж, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлснийг онцлон дурдаж, 2019 оныг “САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарлаж, энэ хүрээнд алба хаагчдын харилцаа, ажилдаа хандах хандлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэдлэг, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, ажлын байрны сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилт дэвшүүлснийг зарлаж, цаашид анхаарч ажиллах зарим асуудлуудад холбогдох үүрэг чиглэлийг өгөв.

Зөвлөгөөнд нийт 81 удирдах албан тушаалтан хамрагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нартай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулж, 2018 онд ажлын үзүүлэлтээрээ тэргүүн байрт шалгарсан анги, байгууллагуудын удирдлагуудыг шагнаж, урамшууллаа.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599698
0 эможи

wojaej7zvy
2020-02-08 05:16
keyboard_arrow_up