Ууц, өвчүүг сургууль, цэцэрлэгүүдийн гал тогоонд чануулахгүй
Монголын уламжлалт цагаан сарыг угтан ууц, өвчүүг зөвшөөрөлгүй газруудад чанадаг. Тиймээс нийт хороодын засаг дарга нарт нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэр, сургууль цэцэрлэгүүдийн гал тогоонд ууц өвчүү чануулахгүй байх шаардлага хүргүүлсэн бөгөөд НМХГ-аас хяналт тавьж ажиллах юм байна. Тиймээс ууц, өвчүүг хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөгдсөн газруудад чануулах ёстой гэв. НМХГ-аас цагаан сарын баяраар хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллах бөгөөд 70128012 утсаар тухайн үед гарсан осол, гэмтэл, гомдлыг хүлээж авч шуурхай ажиллаж барагдуулна гэлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулах удирдамжийн хүрээнд НМХГ-аас худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Хүнсний чанар стандарт, мал эмнэлэг, ургамал хорио цээр, байгаль орчны хяналт, эрүүл ахуйн 200 гаруй байцаагч нэгдүгээр сарын 19-нөөс хяналт шалгалт хийж байгаа аж.









