Иргэдэд газар өмчлүүлэх эхний таван байршил бэлэн боллоо

2014 оны 7 сарын 18

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд ирэх сарын нэгний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо Тариан булгийн нэгдүгээр хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэхээр болж бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Эдгээр таван байршилд газар өмчлөлийн ажлыг зохион байгуулснаар нийт 1524 га газарт 14954 иргэний газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх юм байна. Иргэдийн хүсэлтийг найман сарын нэгнээс 15-ны өдрүүдэд хүлээн авах бөгөөд 15-аас хойш 10 хоногийн дараа шийдвэрийг хүргүүлэх юм байна. Газар өмчлөлийн цахим систем нь онлайн орчинд явагдах бөгөөд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хүсэлт гаргасан иргэдийг урьд өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийг баталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөгдөх газрын нэгж талбар бүрийн иргэнийг автомат үйлдлээр сонгох гэсэн үндсэн үйл ажиллагаанаас бүрдэж байгаа юм байна. Одоогоор нийслэлд азар өмчилсөн иргэдийн бүртгэлийг цахим системд оруулсан бөгөөд Сэлэнгэ, Завхан аймгийн мэдээлэл ороогүй байгаа учраас газар өмчлөлийн ажил хойшлогдоход хүрсэн гэнэ. Системд иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн газрын байршлууд, тэдгээрийн албан ёсны нэр хаяг, талбайн хэмжээ, төвөөс алслагдах зай, хил заагийг харуулсан тойм зураг, өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо, өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн нэрс зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг иргэдэд ил тод байршуулж ажиллахаа ажлын хэсгийнхэн мэдээллээ. Үүнээс гадна газар өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэн нь 2013 оны тавдугаар сарын 30-аас өмнө шилжин ирж, нийслэлийн бүртгэлтэй болсон байх, цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон иргэн тухайн газрын харъяа дүүргийн засаг даргад ажлын 10 хоногт багтаан өргөдөл гаргах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5995
0 эможи
keyboard_arrow_up