Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Спортод хорхойтой хуульчийнх, “Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна”, “МАНАН-г сарниулах газрын зураг” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Г.Байгальмаа: Хохирсон иргэдийн сэтгэлийг цаг хугацаа л тайвшруулж ирсэн”, “БОАЖЯ бодлогоосоо ухарлаа”, “Доллар яах вэ, Долгор эмээгийн уудаг эмийн үнэ нэмэгдчихэж” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Геологийн нэвтэрхий толь Я.Гомбосүрэн”, “Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно”, “Коппелия буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.









