Б.Баатархүү: Боомилуулж дээрэмдүүлсэн иргэн осгож амиа алдсан хэрэг гарлаа

2019 оны 1 сарын 08

Arslan.mn

ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 

Энэ амралтын өдөр нийслэл Улаанбаатараас осгож нас барсан байдалтай хүний цогцос олдсон. Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, задлан шинжилгээнд оруулсанаар гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны орой 23 цагийн орчимд “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна” гэх мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай  “А” гэгч нь гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон. Ингээд Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчилахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг,  28 настай “Е” гэгч байсан. Тэрбээр амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож унагаад утсыг нь авч, орхиод явсан нь тогтоогдож байгаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599000
2 эможи

keyboard_arrow_up