Хагас жилийн байдлаар ажилгүйчүүдийн тоо 18.8 хувиар буурчээ

2014 оны 7 сарын 18

Энэ оны хагас жилийн байдлаар бүрт­гэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурчээ. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт аж. Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургаадугаар сарын эцэс гэхэд 4100-гаар буурчээ. Ха­рин Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн дунд боловсролгүй ир­гэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа гэнэ. Тодруулбал дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь бакалаврын боловсролтой байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэхүү бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5989
0 эможи
keyboard_arrow_up