MNTM: Охидуудын дунд нэг нэгнийгээ үзэн ядах, амь насанд нь хүрэх хэмжээний асуудал гарч байгаагүй

2019 оны 1 сарын 04

Arslan.mn

"Боловсрол" сувгаар ням гариг болгон "Mongolia’s next top model-2" шоу  нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Уг хэрэг гарах үед "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлэг үргэлжилж байсан. Гэхдээ дэлхийн контент дүрмийнхээ дагуу шоу нэвтрүүлгээ урьдчилан бичсэн байсан талаар шоу багийнхан яг одоо "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. 

"Манай нэвтрүүлэг гадаадын контент учраас цаанаас нь албан ёсны форматын зааврыг өгдөг. Зураг авалт маш олон хоногоор хийгддэг. Монгтажийн ажил яг форматын дагуу явагдаж байгаа. Нэвтрүүлгийн охидууд нэг байранд амьдарч хоёр сарын турш тэмцээн болсон. Энэ хугацаанд охидуудын дунд янз бүрийн асуудал болдог. Тэгэхдээ сошиалаар яваад байгаа шиг хэн нэгнийгээ үзэн ядах, амь насанд нь хүрэх хэмжээний хурцадмал асуудал нэг ч удаа гарч байгаагүй гэдгийг албан ёсоор хэлж байна." хэмээлээ. 

МNТМ нэвтрүүлгийн шүүгч Нора:

Arslan.mnБоловсрол телевиз, загварын ертөнцийн хувьд нөхөж баршгүй том гарз болсон. Талийгаачтай 3 сарын турш хамт ажиллаж нэвтрүүлгээ хийсэн. Нас барсны дараа бид бүгд шоконд орсон. Миний хувьд тэр үед Монгол улсад байгаагүй. БНХАУ-д ажил хэргийн шугамаар явж байсан. Манай шоуны төлөөлөл, Боловсрол телевизийн захирал ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Нэвтрүүлгийн оролцогч болох н.Одонтунгалагруу дайрч байгаа. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенийгээ үзэн ядаж, биенийхээ аминд хүрэх хэмжээний асуудал үүсээгүй. Манай нэвтрүүлэг, Боловсрол телевиз, хувь хүнрүү дайрсан гүтгэлгийн шинжтэй мэдээллийг битгий түгээгээч гэж хэлмээр байна. Сошиалаар хэн нэгнийг яагаад шүүлтүүр хийхгүйгээр доромжилж болдог юм бэ. Оролцогч н.Одонтунгалаг өнөөдөр хичээлдээ ч явж чадахгүй хүнд байдалд байна. Үнэн мөнийг шүүх, цагдаагийн байгууллага тогтоох болохоор та бүхэн хамаагүй худал хуурмаг зүйлд итгэж, гүтгэхгүй байхыг хүсье. 

Arslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
9
598886
12 эможи

3jqvm75yul
2020-02-08 05:12
Hvn
2019-01-04 15:34
Odontungalagiig ta muusainuud umguulj haatsailaad baih yum bhgvi altsiin bishvv
Zochin
2019-01-04 15:32
Odontungalag eejiin maaniin eruul ygaad tavisanaa tailbar hiigeech novshnuudaa aluurchid hairan saihan ohin
Zzz
2019-01-04 15:13
Herwee uneheer heregt holbogdolguin bol yagad odontungalagiin ar gerees yalanguya eej gd bga hun maniin erool tawisnaa tailbarlahgui bgam beee yagad yagad yagad
keyboard_arrow_up