Орон байрны хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ

2019 оны 1 сарын 04

Холбоотой Зураг

Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй 32 настай Ш-ийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаа нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхдаа өмнө 4 удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. 

Иргэн Ш нь хоёр сартай хүүхэдтэй түүнийгээ тэжээхийн тулд амьдарлын боломж муу учир хулгай хийсэн гэх мэдүүлгийг урьдчилсан байдлаар өгөөд байгаа аж.

Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгний үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг байжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598874
2 эможи

9bya8ps5ce
2020-02-08 05:12
keyboard_arrow_up