Гэр бүлээрээ хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан этгээдүүдэд 5-10 жил хорих ял оноолоо

2019 оны 1 сарын 03

Холбоотой Зураг

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлгийг илрүүлэн шалгаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

Эх сурвалж: POLICE.GOV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
598827
1 эможи

38k2gz9mfk
2020-02-08 05:12
Wonderful porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/glory-hole-sex-dungeon/
Зочин
2019-04-22 10:40
цааз
Зочин
2019-01-03 22:05
yal ni bagadsan yum bishvv
Зочин
2019-01-03 16:35
lol
Зочин
2019-01-03 14:51
бидний цусаар, хөлсөөр, тавараар 10 жил тэжээнэ гэж үү? алах хэрэгтэй, эсвэл эрхтэнийг нь зараад хохирогч иргэддээ өг.
keyboard_arrow_up