2019 онд ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэнэ

2019 оны 1 сарын 03

Arslan.mn

2019 оноос эхлэн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хэд хэдэн шинэчлэл хийгдэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хүсэхдээ шууд цахим хэлбэрээр ханддаг болох системийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Барилгын үндэсний ассоциаци мэдээллээ.

Ингэснээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Төрийн байгууллагад хандалгүйгээр ачаалал, дарааллаас үл хамааран тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болж байгаа юм. 2018 оноос туршиж эхэлсэн цахим системд халдлага гарсан боловч үүнийг бүрэн зассан гэж Барилгын үндэсний ассоциаци мэдээллээ.

Үүнээс гадна 2019 оноос эхлэн Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн журамд орсон өөрчлөлтөөр санхүүжилт нэмэгдэх боломжтой гэж Монголбанк үзэж байна. Тухайлбал, Монголбанк арилжааны банкнуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хүүг нэг хувь болгон бууруулснаар банкнууд өөрийн эх үүсвэрээс гаргах санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжтой болох юм байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598819
0 эможи

vmw88a3l1s
2020-02-08 05:12
keyboard_arrow_up