Мансууруулах төрлийн бодисыг гар аргаар тарьж ургуулдаг этгээдүүдийг илрүүлжээ

2019 оны 1 сарын 03

хар тамхи зурган илэрцүүд

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв мөн Хэвлэл мэдээлллийн төвтэй хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан.

Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн 2 сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоон
мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна

Эх сурвалж: POLICE.GOV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598816
0 эможи

6tgjkua9db
2020-02-08 05:12
keyboard_arrow_up