ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах вэ?

2019 оны 1 сарын 03

Arslan.mn

"ААН илгээгээгүй" гэсэн төлөвтэй баримт олон шалтгаантай.

Нэгдүгээрт, хэрэглэгч QR кодоор баримтаа уншуулахад бүртгэлээ гэж дэлгэц дээр гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.

Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орно.

Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгч бараагаа буцаадаг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаасан бол ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.

Ийм төлөвтэй баримтыг ebаrimt.mn сайтад бүртгүүлэхдээ сугалааны дугаараар эсвэл дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах гэсэн хоёр сонголтууд бий.

Баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулахад илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад систем бүртгэнэ.

Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлөвөө устгаад, дахин төлбөрийн баримтаа оруулж болно. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. 

Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар, Татвар төлөгчтэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
598815
13 эможи

d5r95qxr9w
2020-02-08 05:12
Very good porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/sexy-latina-teen-squirting/
Harangaraw
2019-01-06 20:13
12 satin sugalaanaas 50000 hojloo gesen ene honjwor hednii doctor oroh we
Зочин
2019-01-06 00:32
Минийх бас шилжихгүй байна
bayardelger
2019-01-05 10:57
9sariin 26nii tohiroloor 50000 tug hojson odoo boltol dasand oroogvi jich: bvh medeelel jin tan batalgaajsan bolno vvnd hariu ugch tuslaach lawlah utasruu ni zalgahaar awahgvi bna
Leila
2019-01-04 22:36
12sariin 31nii barimt aan ilgeegeegvi geed bgaaa
Катя
2019-01-04 20:02
Энэ бичсэн зүйлүүд надад бас тохиолдсон.12сарын сүүлийн баримтуудыг оруулж болохгүй байна
Gy
2019-01-04 14:12
Bolhgyil bga yumdaa
Зочин
2019-01-04 13:57
Аан илгээгээгүй гэсэн баримта устагаад дахин ддтдыг оруулахаар болохгүй дахин аан илгээгээгүй гэж гарч ирээд байхын 12сарын баримтууд
Зочин
2019-01-04 13:57
Аан илгээгээгүй гэсэн баримта устагаад дахин ддтдыг оруулахаар болохгүй дахин аан илгээгээгүй гэж гарч ирээд байхын 12сарын баримтууд
keyboard_arrow_up