Амиа алдсан цагдаагийн алба хаагчийн хүүд ХСИС-д суралцах эрхийн бичиг гардууллаа

2019 оны 1 сарын 02

Arslan.mn

Aлбан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус Их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулав.

Энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэлээ.

Сурагч Б.Цолмонбаяр СХД-ийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм.

Эх сурвалж: Zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598806
2 эможи

9phqnew3ux
2020-02-08 05:12
keyboard_arrow_up