Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамт олон амжиргааны түвшин доогуур өрхийн 100 хүүхдэд гарын бэлэг гардууллаа

2018 оны 12 сарын 31

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж шагнагдсан алба хаагчдын санаачилгаар “ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ” сайн үйлсийн аяныг зохион байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 18 хэсгийн амжиргааны түвшин доогуур өрхийн 100 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.

Мөн тус хороонд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй Б.Өсөхбаяр хүүгийнд болон 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үер усны гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон н.Батнасангийн гэрт очиж хүүхдүүдэд нь гарын бэлэг гардуулж, сэтгэлийн дэм үзүүллээ.

Arslan.mn

Тус ангийн санхүүгийн албаны алба хаагчид 12 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 05:00-06:30 цагт Нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын харьяа Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн /Сонсголонгийн гүүр, ДЦС-4 зам дагуу/ тохижилт үйлчилгээний компанийн 21 ажилтанд халуун аарц, чанцарганаар үйлчилсний зэрэгцээ халуунаа барьдаг сав, өвлийн өвгөний бэлэг, шүүлтүүртэй маскийг тус тус бэлэглэсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598749
1 эможи

keyboard_arrow_up