Шинэ жилтэй холбоотой ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛҮҮД
Арванхоёрдугаар сарын 30-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 31-нд говийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 1 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх ажээ.
Улаанбаатар хотын цаг агаарын төлөв байдлын 5 хоногийн мэдээллийг зургаас харна уу!
ХӨТӨЧ: ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШ ТЕЛЕВИЗҮҮД ЮУ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Шинэ жилийн үдэш үзэгчдийн хувьд гэр бүлээрээ телевиз үзэх хамгийн таатай, бас хүсэн хүлээдэг мөч байдаг. Монголын телевизүүд шинэ жилд зориулж баярын үдэш ямар нэвтрүүлэг, контент үзүүлэхээр төлөвлөснийг харцгаая. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯМАР ХУВААРИАР АЖИЛЛАХ ВЭ?
МХЕГ: ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР АЖИЛЛАНА
Шинэ жилийн баярын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана. Та нийслэлд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой. Нээлттэй утас 1800-1286.
ТӨВ ТАЛБАЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ТОГЛОЛТ 22:00 ЦАГААС ЭХЭЛНЭ
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:0 цагаас эхлэж 01:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад, Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах, Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа, Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах, Хан-уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулах, Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг 5 номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна. Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” ЦЭНГҮҮНИЙ ДАРАА АВТОБУС ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ 18 ЧИГЛЭЛ
Эх сурвалж: Zindaa.mn
|









