ФОТО: “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.
Эдгээр ботийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан:
- Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл
- Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн
- Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл
- Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж байна.
"Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть нь өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга
"2018 оны Төрийн шагналыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.
Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэж, 53 эрдэмтнээс бүтсэн баг 2009-2012 онуудад энэ бүтээлийг гаргахын төлөө хамтарч ажилласан байна.
Энэ найман ботид монгол оронд хийгдсэн геологийн судалгааны дүнгүүдийг нэгтгэн, хөрш зэргэлдээ орнуудын геологийн судалгаатай харьцуулах, цаашид хийгдэх судалгааны ажлуудад чиг баримжаа өгөх зорилготой асар их баримт материалыг багцлан оруулсан нь практикийн болон судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болохыг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд үнэлэн тодорхойлжээ.
Эрдэмтдийн багийн төлөөлөл болох:
Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл,
Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн
Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл
Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн шагналыг та бүхэнд хүртээлээ.
Эрдэмтэн судлаачид Та бүхний цаашдын үйлс бүтээл арвин байхыг ерөөгөөд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун дэлгэрэх болтугай” гэв.
2013 оноос хойш Төрийн соёрхол хүртсэн эрхмүүд:
- УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар
- “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу”
- Уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/
- Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог
- Түүхч Д.Өлзийбаатар, "ТАСАМ"-ын Ц.Санчир нар Төрийн соёрхол хүртсэн билээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|









