Нүцгэн гүйсэн залуу сэтгэцийн өөрчлөлттэй байжээ
2018 оны 12 сарын 29
Олон нийтийн сүлжээнд өнгөрөгч Пүрэв гаригт /2018.12.27/ гудамж, талбайгаар нүцгэн гүйж буй иргэний бичлэг цацагдсан юм. Өвлийн хүйтэнд нүцгэн гүйсэн уг этгээдийг сошиалд улс төрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд, хар тамхи хэрэглэсэн, өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ ийм үйлдэл хийсэн гэх шуугиан дэгдээд буй.
Тэгвэл дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Нүцгэн гүйсэн этгээд нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан. Тэрбээр эмнэлгийн хяналтад байдаг. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгахад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй болох нь тогтоогдсон” гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалж: www.zaluu.com
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




1





598696
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс