Богд хааны ордон музей үнэ төлбөргүй үйлчилж байна

2018 оны 12 сарын 27

Arslan.mn

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор Богд хааны ордон музей зорилтод бүлгийнхэнд үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ. Тодруулбал, Богд хааны ордон музей нь ерөнхий боловсролын сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 60-аас дээш насны иргэдэд энэ сарын 29-ныг хүртэл төлбөргүй үйлчлэхээр болжээ. Түүнчлэн том хүн болон оюутнуудад 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломж олгож байна. Тус музей нь том хүнд 4000 төгрөг, оюутнуудад 1500 төгрөгөөр үйлчилдэг билээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598658
0 эможи

keyboard_arrow_up