ШШГБ-ын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурал боллоо

2018 оны 12 сарын 26

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлыг 12 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон хотын бүсийн хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн хүрээнд амжилттай зохион байгуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 оныг “АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”  болгон зарласан. Энэхүү зорилтыг ханган биелүүлэхийн төлөө ШШГЕГ болон төв, орон нутгийн хорих анги, байгууллагын нийт бие бүрэлдэхүүн оюун ухаан, сэтгэл, зүтгэлээ дайчлан, идэвх санаачлагатай ажиллаж, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлжээ.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2019 оныг “САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”  болгон зарлаж, энэ хүрээнд алба хаагчдын харилцаа, ажилдаа хандах хандлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэдлэг, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, ажлын байрны сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилтыг дэвшүүлсэн байна.  

Мөн энэ үеэр 2018 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан 439 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ж.Энхтайван, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байрны дарга, хошууч А.Гантулга, 439 дүгээр дүгээр хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Б.Гантулга нарын 15 алба хаагч,  “Ажил, мэргэжлийн аварга”-аар шалгарсан Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч, хошууч Л.Оюунчимэг, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн их эмч, дэд хурандаа Л.Тунгалаг, Багануур дүүрэг дэх ШШГХ-427 дугаар хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Ч.Туяа, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Хонгорзул нарын 10 алба хаагч, Хамгийн олон цаг харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн ажилтнаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий жижүүр, ахмад Д.Дэлгэрмөрөн, 413 дугаар хаалттай хорих ангийн ээлжийн дарга, хошууч Н.Отгонбаяр нарын 5 алба хаагчийг “Хамгийн хамгийн”-аар тус тус өргөмжилж, шагналыг нь гардуулан өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598637
0 эможи

keyboard_arrow_up