Төрийн нарийн Б.Баярсайхан яамныхаа газар, хэлтсийн дарга нарт дахин “гологдов”
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай БСШУСЯ-ынхан хамтран ажиллах боломжгүй хэмээн ЗГХЭГ-т ханджээ. Тодруулбал, БСШУСЯ-ны яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй гэсэн утга бүхий шаардах бичгийг ЗГХЭГ-т хүргүүлжээ. Энэ дагуу ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарч, өнөөдрөөс тус яаман дээр ажиллаж байна.
Б.Баярсайханы хувьд өмнө салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас Засгийн газрын тогтоолоор чөлөөгдөж байсан. Гэвч тэрбээр шүүхдэж явсаар буцаж албандаа томилогдсон ч яамныхан түүнийг дахин “голлоо”.
Эх сурвалж: OLLOO.MN
|









