Есөн ААН-ийн АИ-92 шатахуун шаардлага хангаагүй тул тус бүр 9 сая төгрөгөөр торгожээ
Нефть импортлогч компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэл хийлээ.
Шалгалтын ажлын хэсэг
- Петростар ХХК
- Магнай трейд ХХК
- Шунхлай трейдинг ХХК
- Содмонгол групп ХХК
- М-Ойл групп ХХК
- Жаст-Ойл ХХК
- Синчи-Ойл ХХК
- Монсуль ХХК
- Ойн бирж ХХК-иудын борлуулж байгаа АИ-92 автобензин чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийжээ.
АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0,25мг/дм куб буюу түүнээс байх ёстой бөгөөд эдгээр ААН-үүдийн бензинд агуулагдах марганецийн хэмжээ 0.6-0.9 мг/дм куб байгаа нь тогтоогджээ.
Хэрвээ марганецийн хэмжээ их байвал автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг байна.
Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг байна.
Мөн тодорхой ААН-ийн борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй аж.
Тиймээс ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгж тус бүрд 9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









