Дархан аварга Х.БАЯНМӨНХ, Б.БАТ-ЭРДЭНЭ: Бид монгол бөхийн хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж байна

2018 оны 12 сарын 26

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан нэг талдаа гарч шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: 

Arslan.mn

Одоогоор Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. 

Х.Баянмөнх аварга бид хоёр тал талаасаа ахмад настай нь, бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Хүмүүс бидний дунд яс хаях гэж их худлаа зүйл ярьж байна.. Би ч өөрөө сонссон. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө ажиллая гэсэн санаачилга гаргасан. Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна.

Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. 

Бид хоёрт ямар нэгэн байдлаар санал бодол зөрөөд байх юм байхгүй. Би бол номхон даруу байхыг эрмэлздэг. Би хэзээ ч дээд үеийн ах, нар бөхчүүдийнхээ өмнөөс сөрж үг хэлж байгаагүй. Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг. 

Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа.

Дархан аварга Х.Баянмөнх: 

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. 

Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. 

Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. 

Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. 

Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. 

Бурхнаас бид хоёрт энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана.

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598617
0 эможи

Зочин
2018-12-28 12:55
ikh l itgel muutai haragdaj bna.evleh uu?
Zochin
2018-12-26 11:49
Baaynaa abraga sansandaa hyrchee gantshan ene l dytaad baisan....
Zochin
2018-12-26 11:46
Baaynaa abraga sansandaa hyrchee ene l dytaad baisan .. ....
keyboard_arrow_up