Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнд хариуцлага тооцлоо
2018 оны 12 сарын 25
Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоосон байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” гэжээ. Уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А нь буруугүй болохыг тогтоосон байна.
Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








598579
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс