“Хөдөлмөр эрхлэлтийг үйл ажиллагаа хэлэлцүүлэг“ боллоо
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 9 дүүргийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд-Хөдөлмөрийн салбарын албан хаагчдын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулсан билээ. Уг хэлэлцүүлэг арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Сайн дурын нийгмийн ажил үйлчилгээг Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Н.Ууганбаяр ахлагчтай 13 хүний бүрэлдэхүүнтэй баг санаачлан хэрэгжүүлж, 9, 15, 17 дугаар хорооны нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 3 өрхийг кейсээр сонгон авч, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.
Нөхцөл байдлын үнэлгээг Ирээдүй Монгол ТББ-д танилцуулан гэр оронтой болгох асуудлаар хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хамтран ажиллах хүсэлтийг Ирээдүй Монгол ТББ хүлээн авч, олон хүүхэдтэй 3 өрхийг 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай, гал зуухны тавилгын хамт иж бүрдэлтэй гэр барьж өгч, ая тухтай амьдрах бололцоогоор хангаж ажилласан.









