Хөдөлмөр эрхлэлтйин дэмжих санд 10 сая 800 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажиллаа.

2018 оны 4 сарын 10

     Arslan.mn

Дүүргийн ахмад иргэний судалгааг хороо тус бүрээр нь гаргаж нийт 14300 ахмад иргэний судалгааг гаргав. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг  төслийг сонгон шалгаруулах Хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төслийн зарыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал зарлан 1-20 дугаар хорооны 26 төслийг хүлээн авч, ажлын хэсэг ирсэн төслүүдийн үйл ажиллагаатай очиж танилцан 12 ахмадын аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бичил төслийг сонгон шалгаруулж,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/27 тоот тушаалаар гэрээ байгуулж, 30 сая төгрөгний санхүүжилтээр дэмжин, 12 байнгын ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг иргэний саналыг үндэслэн тогтоож, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд 2018 оны 6 дугаар сарын 20-ноос эхэлж, 8 сая 88 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна. Мөн 2017 онд эргэн төлөгдөх 30 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 14 ахмад иргэний бичил төслийн төлөлтийг хуваарийн дагуу Хөдөлмөр эрхлэлтйин дэмжих санд 10 сая 800 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598550
0 эможи

keyboard_arrow_up