Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөгөөн байгуулагдлаа

2018 оны 3 сарын 26

Arslan.mn

Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/91 тоот захирамжаар Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл байгуулагдснаар 2018 онд хэрэгжих төсөл хөтөлбөр, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, аж ахуй эрхлэлтийн сургалт, мэргэжлийн болон давтан сургалт явуулах үйл ажиллагааг хөтөлбөр, удирдамжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр хуралдааны тогтоолоор баталсан төсөл хөтөлбөрийн арга хэмжээг 1-20 дугаар хорооны ЗДАА, иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо, Аж ахуй нэгж, Төрийн бус байгууллагуудад хэлтсийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, тогтоомж болон төсөл хөтөлбөр, удирдамжийн талаарх танилцуулгыг

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хороодын мэргэжилтнүүд болон төсөл хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг зохион байгуулж 450 иргэн хамрагдан мэдээлэл авсан байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 1-20-р хорооны Засаг даргын ажлын албаны мэдээллийн самбарт эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төслийн зарлал, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын зарлалыг байршуулан ажиллаа.

Arslan.mn

Танилцуулагын үеэр энэ онд хэрэгжих 5 төсөл хөтөлбөр болон тэдгээрийн хүрээнд хийгдэх арга хэмжээний талаар болон 1800 ширхэг гарын авлага брошурыг тарааж, мэдээлэлийг иргэдэд хүргэсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598549
0 эможи

keyboard_arrow_up