ЕБС-мэргэжлийн чиглэл өгөх сургалтыг зохион байгууллаа

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

Аль ч насны хүнд боловсрол, сургалтын талаар мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн сонголт хийхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чиглүүлэх зорилгоор 20 төрлийн мэргэжил сонголт, мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлох, өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадварыг тодорхойлох, хувь хүний зан чанарыг тодорхойлох тест, сорилууд бүхий санг бүрдүүллээ.

Arslan.mn

Ажил хайгч, эмзэг, эрсдэлтэй бүлгийн иргэн, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагч болон эцэг эх асран хамгаалагч, хугацаат цэргийн албан хаагч оюутан залууст ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг 809 иргэнд өгч, мэдээллийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд оруулж, мэдээ тайланг холбогдох мэргэжилтэн болон байгууллагад тухай бүр хүргүүлэн ажилласан.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2017 оны 09 сарын 12-ны өдрийн А/237 тоот тушаалаар баталсан АМЧБО үйлчилгээг үзүүлэх эрх бүхий байгууллагаар шалгарсан Хайрхан бүрд ХХК, Орчин үеийн карьер менежментийн академи ТББ, Мөнх-Оюуны холбоос ХХК, Тэнгэр судалгааны төв НҮТББ, Монголын хүний нөөцийн менежментийн холбоо ТББ, “Инженер, нягтлан бодогчдын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг ТББ”-уудтай хамтран зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598545
0 эможи

keyboard_arrow_up