Нээлттэй ажлын байрны өдөрлөг боллоо

2018 оны 6 сарын 22

Arslan.mn

Ажилгүй болон ажил хайж буй иргэнийг бүртгэх, ажлын байранд зуучлах, иргэдэд хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө мэдээллийг өгөх, аж ахуйн нэгж байгууллагуудын сул чөлөөтэй болон шинэ ажлын байрыг танилцуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг танилцуулах, сурталчлах, түр ажлын байр, нийтийг хамарсан ажилд иргэдийг хамруулах зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 06 дугаар сарын 22-ны өдөр 7-11 дүгээр Хорооны ЗДАА-тай хамтран BSB төвийн гадна талбайд, Нийслэлийн Засаг даргын үндсэн чиглэлд тусгагдсан “Нэг өрх, нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан “Намрын ажил”  угтсан Хөдөлгөөнт Бирж ажиллуулах өдөрлөгийг 09 дүгээр сарын 04-ний өдөр 1,4 дүгээр хорооны ЗДАА-тай хамтран СБД-ийн 4 хороо Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд, 10 дугаар сарын 15-ны өдөр 12,13,14,15,16 дугаар хороодын ЗДАА-тай тус тус хамтран зохион байгууллаа.

Arslan.mn

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцох хүсэлтэй барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Кун хун констракшн ХХК,  Даймонд гласс ХХК, Анд интернэшнл ХХК, Сод тэнгэр түшээ ХХК зэрэг 48 аж ахуйн нэгжтэй дүүргийн ажилгүй 395 иргэнийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажилласны үр дүнд ажилгүй 127 иргэн байнгын болон улиралын ажлын байраар хангагдсан байна.

 Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2017 оны А/161 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох аргачлал”-ын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, түүнд оролцогчдын эрх үүрэг, ёс зүй, хэм хэмжээ, орчин нөхцөл, стандартын шаардлага хангасан байдалд дүгнэлт гарган үйл ажиллагаа эрхлэх бүртгэл хийж, гэрчилгээ олгох ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амжилтанд тэмүүлсэн ТББ, Аксес хөдөлмөрийн бирж, “ Карьер Бьюлдинг Институт” ХХК зэрэг 7 хувийн биржид шалгуур үзүүлэлтийн үнэлгээ хийж, цаашдын үйл ажиллагаанд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598543
0 эможи

keyboard_arrow_up