“Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2018 оны 6 сарын 22

Arslan.mnХөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг танилцуулах, сурталчлах, түр ажлын байр, нийтийг хамарсан ажилд иргэдийг хамруулах зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7-11 дүгээр Хорооны ЗДАА-тай хамтран BSB төвийн гадна талбайд зохион байгууллаа.

     Өдөрлөгөөр 111 иргэнд 82 байгууллагын 350 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулж, ажил зуучлалын танилцуулга, хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх брошур, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зөвлөмж зэрэг нийт 300 ширхэг гарын авлага брошур тарааж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

    Нийслэлийн Засаг даргын үндсэн чиглэлд тусгагдсан “Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан “Намрын ажил”  угтсан Хөдөлгөөнт Бирж ажиллуулах өдөрлөгийг 2018.09.04-ний өдөр СБД-ийн 4 хороо Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598533
0 эможи

keyboard_arrow_up