“ХАБЭА-н сарын хаалтын аян болж өнгөрлөө

2018 оны 5 сарын 01

Arslan.mn

Ажлын байрны онцлогт тохирсон ХАБЭА-н журам, заавар  баталж, хөдөлмөрийн бүтээмжийн аяныг байгууллага дээрээ өрнүүлэн, хөдөлмөрийн норм, нормативийг тооцон ажиллаж байгаа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник  Коллеж, Баярсконстракшн ХХК, Скайтел ХХК зэрэг байгууллагыг үзлэг шалгалтаар шалгаруулж,2018 оны 05 дугаар сарын 01- ний өдөр “ХАБЭА-н сарын аяны хаалт”-н арга хэмжээн дээр өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. 

Arslan.mn
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга П.Давхарбаяр сургалт, хэлэцүүлэгт оролцсон байгуулагуудад ажлын байран дээр гарч болзошгүй аюул, ослыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулах, аюул осол дөхсөн тохиолдлыг илрүүлэх,арилгах, эрсдлийн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг эрчимжүүлж, сургалт, зааварчилгааг тогтмол хийж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг анхаарах тал дээр тодорхой ажил зохион байгуулж, эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллахыг зөвлөж, гарын авлага, танилцуулгаар хангаж ажилласан байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598528
0 эможи

keyboard_arrow_up