Шинэ оноос өмнө НӨАТ-ын буцаалтаа авах боломжтой
Голомт банк НӨАТ-ын хуулийн дагуу иргэд жилийн хугацаанд бүртгүүлсэн худалдан авалтын үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн буцаалтаа барьцаалан зээл хэлбэрээр төлбөр тооцооны анхны дижитал хэтэвч болох SOCIALPAY аппликэйшнээр дамжуулан урьдчилан авах боломжийг олгож байна.
Энэ зээлийн үйлчилгээ нь иргэдийн богино хугацааны санхүүгийн хэрэгцээг, ямарнэгэн баримт бичиг банкинд өгөх шаардлагагүйгээр хангаж байгаа. Цаашлаад хүүгүй, эргэн төлөгдөх уян хатан нөхцөлтэйгээр буюу өөрсдөө эргүүлэн төлөх, эсвэл НӨАТ-ын буцаан олголт хийгдэх үед суутгуулан төлөх боломжтойгоороо онцлог, давуу талтай. Зээлийн доод хэмжээ 50 мянган төгрөг, дээд хэмжээ 5 сая төгрөг хүртэл байх бөгөөд энэ нь иргэдийн НӨАТ-ын буцаан олгогдох дүнгээс хэтрэхгүй байх юм.
Уг зээлийг SocialPay аппликэйшнээр дамжуулан авч байгаа тул та 24/7 цагаар ажлын цагт баригдалгүйгээр хэзээ ч, хаанаас ч авах боломжтойгоороо онцлогтой.
Энэ үйлчилгээ нь Ebarimt.mn-д худалдан авалтын баримтаа бүртгүүлсэн, НӨАТ-ын буцаан олголт авах бүх иргэдэд зориулагдсан, өөрөөр хэлбэл зөвхөн Голомт банкны бус бусад бүх банкны харилцагчид авах боломжтой.
Үүний тулд иргэд SocialPay аппликэйшнийг гар утсандаа суулгаж, хэрэглэгчээр бүртгүүлсэн байхад л болно. Өөр нэмэлт шаардлага, бүрдүүлэх материал хэрэггүй юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









