Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээг цахимаар авдаг боллоо

2018 оны 12 сарын 20

Нийслэлийн “Төрийн үйлчилгээний  цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцууллаа.

Arslan.mnНийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болсон нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн засаг  даргын орлогч П.Баярхүү: 

Өнөөдөр нийслэлийн иргэдийнхээ цаг зав, ажлыг хөнгөвчлөх үүднээс төрийн үйлчилгээг цахим хэлбэрлүү шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Өнөөдрөөс эхлэн төрийн 47 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Энэ нь “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Уг “Eservice.ulaanbaatar.mn” порталаар иргэд төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм. Цаашдаа Улаанбаатар хотын 152 хороог нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг болгох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ жил эхний 7 хороонд туршилтын ажлууд хийгдэх бөгөөд туршилтын ажил амжилттай хэрэгжвэл ирэх жилүүдэд бид үе шаттайгаар бүх хороон дээр нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ. 

Нийслэлийн Мэдээлэл текнологийн газрын дарга О.Чинзориг: 

Arslan.mn

Өнөөдөр иргэддээ зориулж нийслэлийн үйлчилгээний захын портал буюу “ Нэг” цонхоор  төрийн үйлчилгээг авах бололцоотойгоор Портал сайтыг нээлээ. Нийслэлээс үзүүлж буй 400 гаруй үйлчилгээ байдаг. Үүнээс ойролцоогоор 50 орчим үйлчилгээг гэрээсээ боломжтой болж байна. Сүүлийн үед финтек буюу текнологид суурилсан санхүүгийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж, текник дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломжууд нэмэгдсээр байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл иргэд төрийн үйлчилгээг авахад зардал чирэгдэлтэй, төлбөр тооцоо хийж буй арга барил нь хоцрогдсон, өндөр шимтгэлтэй байгаа зэрэг нь иргэдийн дунд чамгүй их уур бухимдлыг үүсгэж байна. Тиймээс бид энэ чиглэлд илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид ч иргэдэд чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг үзүүлэх олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх болно. 

Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар: 

Arslan.mn

Цаашид Монгол банк төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй байлгах, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэх, цахим төлбөр тооцоог хөгжүүлэхэд Засгийн газар, түүний харьяа агентлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, банкууд, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагатай хамтран ажиллаж, төлбөрийн системийн хөгжилд шинэ боломж, дэвшил бүхий текнологийн шийдлийг өргөжүүлэн, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн текник текнологийн дэвшилттэй хөл нийлүүлэн алхах, иргэд олон нийтийн төрийн үйлчилгээний болоод банк, санхүүгийн байгууллагын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрх тэгш, элдэв хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр авах боломжийг бүрдүүлэх үүднээс финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. 

Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар таван байгууллагын 47 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд: 

-УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/

- Архивын лавлагаа /18 үйлчилгээ/

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/

-Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/

-Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/

-Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/

-Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/

-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/

-Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/

-Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598478
1 эможи

keyboard_arrow_up