ФОТО: “Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд одоог хүртэл цалингийн нэмэгдлээ аваагүй байна“
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос багш болон шинжлэх ухааны ажилчдын цалингийн нэмэгдэл одоог хүртэл олгогдохгүй буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн есдүгээр сард боловсролын салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийн төлөө хичээлийн шинэ жил эхлэх үед ажил хаялт зарлаж, асуудал нэлээд даамжирсны эцэст БСШУСЯ, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо багш ажилчдын цалинг 2018-2019 онд нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр байгуулж, ХНХЯ-нд бүртгүүлснээр ажил хаялт түр зогсоод байсан билээ.
Тухайн үед байгуулсан хэлэлцээрээр 2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ 26 тэрбум төгрөгөөс доошгүйгээр эх үүсвэрт тусгахаар тохиролцоод байсан аж.
Гэвч энэхүү хэлэлцээр одоог хүртэл хэрэгжихгүй, Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин одоог хүртэл нэмэгдэхгүй байсаар буй талаар мэдээлэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|









