ҮЙЛ ЯВДАЛ: Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлт болно

2018 оны 12 сарын 20

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн (Дүнжингарав) салбарт

10.00 цагаас Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх "Төрийн үйлчилгээний цахим шилжилт” үйл ажиллагааны нээлт болно.

Чингэлтэй дүүрэгт

10:00 цагаас Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилэн барьсан 18-р цэцэрлэгийн нээлт болно. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно.

“Кэмпинский Хаан Плас” зочид буудалд

10.00 цагаас Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх 12 дугаар уулзалт болно.

Бөмбөгөр худалдааны төвд

10:00 цагаас Гарааны бизнес эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтарсан “BOX Co-trading space” хамтын худалдааны цэгийн нээлт болно.

"Holiday Inn" зочид буудлын 19 давхарт

11:00 цагаас Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төслөөс хамтран "Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая" сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Сангийн яаманд 

11.00 цагаас Тус яам, Азийн хөгжлийн банк хооронд “Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх”, “Орлогод нийцсэн 10 мянган өрхийн орон сууц барих”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулах” гэрээнд гарын үсэг зурна.

УУХҮ-ийн яамны хурлын танхимд

11:00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Хуралд сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагаас Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, МҮОНРТ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж Зөрчлийн тухай хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээ тайлбарлаж, Зөвлөмжийг баталгаажуулна. Тус Санал зөвлөмжийг Хуульзүй, Дотоод Хэргийн Яаманд хүргүүлнэ.

Монголын залуучуудын холбооны хурлын зааланд

11:00 цагаас Монгол Улсын Шилдэг оюутан шалгаруулах "Алма- Мастер-2018" ёслол болно.

МҮЭХ байранд

11.00 цагт Багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д болно

11:00 цагаас Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэднийг ААН-үүдэд дадлагажих боломжийг хангах, ажилд зуучлах, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг тогтвортой мэргэжилтэнтэй болоход нь туслах зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээ”-ний нээлт болно.

Монгол III сургуулийн гадна талбайд

11.30 цагаас Тус сургуулийн сурагчдын өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” зорилтот аяны хүрээнд орон гэргүй иргэдэд гэр бэлэглэх ёслол болно.

ЦЕГ-ын төв байрны дэргэд

11:40 цагаас Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлт болно.

Улаанбаатар хотын нийтийн төв  номын санд

13:00 цагаас Харааны бэрхшээлтэй иргэдийн ашигладаг компьютерийн "NVDA" програмын монгол хэл дээрх хувилбарыг танилцуулна.

“Улаанбаатар” зочид буудалд

18.00 цагаас “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “АЛУНГОО-2018” цомын эзнээр шалгарсан 13 бүсгүйд шагнал гардуулах ёслол болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598467
0 эможи

keyboard_arrow_up