ФОТО: “МИНИЙ АЖИЛ- МИНИЙ БАХАРХАЛ” гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочлоорой
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд эцсийн шалгаруултад тэнцсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ. Алба хаагчдын эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах сэтгэгдэл төрүүлэх, тэдний сонирхлыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, албаны техник, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 38 анги, байгууллагаас 200 гаруй бүтээл ирүүлсэн байна. Тэдгээр бүтээлийг мэргэжлийн зурагчид шүүж, шилдэг 80 гэрэл зургийг ийнхүү үзэсгэлэндээ дэлгэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
Цагдаагийн ерөнхий газрын соёлын хөтөлбөрийн хүрээнд нийт алба хаагчидын дунд "Миний ажил-Миний бахархал" гэрэл зургийг уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд нийт 200 гаруй гэрэл зураг ирсэн бөгөөд "Монголын гэрэл зурагчид"-ын холбоотой хамтран шилдэг гэсэн бүтээлүүдийг сонгож, “Norphei Art gallery”-д хоёр хоногийн турш олон түмэнд дэлгэж байна. Өмнө нь бид мэргэлийн гэрэл зурагчдын үзэсгэлэнг зохион байгуулж байсан бол өнөөдрийн энэ үзэсгэлэнд алба хаагчид маань өөрсдөө өөрийнхөө ажил мэргэжлийн онцлогийг харуулсан зургуудийг авч, уралдаанд оролцож байгаагаараа онцлогтой. "Монголын гэрэл зурагчидын холбоо"-той хамтран "Цагдаа зурагчин" гэх клубыг байгуулж, цагдаагийн алба хаагчидын сонирхолыг хөгжүүлэх, гэрэл зураг авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлийн үйл ажиллагааг ирэх онд зохион байгуулна. Энэ уралдааны шилдэг зургийг "Монголын гэрэл зурагчдын холбоо"-той хамтран тодруулах бөгөөд зургийн утга найруулгыг хамгийн чухал үзүүлэлт болгоно.
Монголын гэрэл зурагчидын нэгдсэн холбооны нарийн бичиг Ц.Батбаатар:
Цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Өнөөдөр гэрэл зураг салбар салбартаа хөгжиж, төрөлжиж байна. Гэрэл зургийг дагнасан чиглэлээр хөгжүүлвэл амжилтанд хүрнэ гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Цагдаагийн байгууллагын энэ удаагийн үзэсгэлэн их үзүүштэй сайхан болсон байна. Өөрсдөө дотор нь ажиллаж, өөрсдийнхөө ажил мэргэжлийн онцлогийг гаргасан болохоор мэргэжлийн гэрэл зурагчидаас дутахааргүй авсан нь харагдаж байна. “Монголын гэрэл зурагчидын нэгдсэн холбоо цагдаагийн байгууллагатай хамтарч цаашид олон ажлыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдын агшин гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг энэ хүү үзэсгэлэнгээс тольдоно уу.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|









