ФОТО: “Баянзүрх“ захын хүнс барааны лангуу шатжээ

2018 оны 12 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт өчигдөр орой 21.55 цагийн үед гал гарчээ.

Галын улмаас 6 ширхэг хүнс, барааны лангуу шатсан байна.

Худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж ассан галыг бүрэн унтраасан байна.

Гал чухам юунаас болж гарсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд галын шинжээчдын дүгнэлтээр шалтгаан нөхцлийг тодруулна. Шинжээчдын дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598431
0 эможи

keyboard_arrow_up