Тансаг хэрэглээний зах зээлээс илүү ашиг хүртэх цаг айсуй

2018 оны 11 сарын 23

Тансаг хэрэглээний зах зээлээс илүү ашиг хүртэх цаг айсуй

Ноолуураар тансаг зэрэглэлийн хувцас урладаг “Bain&Company”-гийн ахлах зөвлөх Федерика Леватогийн баталж буйгаар ноолуурын зах зээл сэргэн мандаж байгаа аж. Сэргэн мандаж буйн нэг баталгаа нь дунджаас дээгүүр зиндааныхны үйлчлүүлдэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд ноолууран цамцны үнэ хамгийн хямддаа 79.90 ам.доллар байгаа гэдгээс харагдана. 

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээл 2017 онд 1.2 их наяд еврод хүрч, дээд амжилт тогтоосон бөгөөд манай улсын зорилтот зах зээл болох ноолууран хувцасны зах зээлд жилд 6-7 тэрбум ам.доллар эргэлдэж байгаа нь тансаг хувцасны зах зээлийн найм орчим хувь аж. Хөнгөн, дулаан, зөөлөн ноолуур гэх тансаг эдийг үйлдвэрлэдэг амьтад нь ямаа, хонин бух юм. Ямаан дотроо Монгол, БНХАУ-аас өөр дэлхийн хаана ч байдаггүй “өвлийн ямаа” гол жин дардаг гэдэг. 

Гэвч манай улс 2017 оны байдлаар 9,400 тонн ноолуурыг бэлтгэсэн. Үүнээс 80 хувийг нь угаасан, 10 хувийг нь самнасан байдалтайгаар экспортод гаргасан гэдгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа ”Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” улсын зөвлөгөөний үеэр дурдсан нь бий. Ноолуурын дөнгөж 10 хувь эцсийн бүтээгдэхүүн болж буй тоог 40 орчим хувьд хүргэж, үүнийгээ дотоодын үйлдвэрүүд авч, эцсийн бүтээгдэхүүн хийхэд чиглүүлэн Ноолуур хөтөлбөрийг батлуулсан билээ. Тэгвэл Ноолуур хөтөлбөрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж буй Монгол Улсын Хөгжлийн банк энэ салбарын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэж буй.

МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр

Тансаг хэрэглээний зах зээлээс илүү ашиг хүртэх цаг айсуй МУХБ-наас шууд санхүүжүүлсэн 5 аж ахуйн нэгж, арилжааны таван банкаар дамжуулаад 14, нийтдээ 19 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр хангаад байна. Энэ нь манай улсад бэлтгэгдэж буй түүхий ноолуурын 25 хувийг дотооддоо авч үлдэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц санхүүжилт юм. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банк хоёр үүрэгтэй оролцож байна. Нэгдүгээрт, зах зээл дэх ноолуурыг дотоодын ААН-үүд авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх, хоёрдугаарт, эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, дэмжих юм. Технологийг таван үе шатаар ангилаад үзэх юм бол эхний хоёр үе шатыг бид 100 хувь хэрэгжүүлж чадаж байна. Энд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Технологийн тогтолцоо бэлэн байх. Олон улсын зах зээл дээр гарахад зөвхөн хөрөнгө оруулалтаас хамааралгүйгээр бусад маркетинг, менежмент, ложистикийн зохион байгуулалт тогтсон байх. Эдгээр ажлууд дундаас урт хугацаанд хийгдэнэ. Хөтөлбөр хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд эргэлтийн хөрөнгөө бүрэн шийдүүлж дараагийн тогтолцоонд бэлэн болсон байх учиртай. Нэмүү өртөгийн тогтолцоонд 100 хувь дөхсөн байх юм. Мэдээж аж ахуйн нэгжүүдийн өөрийн чадавхи, менежментийн тогтолцоо гээд олон зүйлээс хамаарна гэдгийг бид ойлгож байгаа. Үүнийг хангаад ирсэн аж ахуйн нэгжүүдээ бүхий л талаар дэмжих бололцоотой.

Ноолууран хувцас, пальто үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Мax Mara” компани 2017 онд 40 мянган ширхэг пальто үйлдвэрлэсэн бол манай үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК 41 мянган ширхэг пальто үйлдвэрлэжээ. Нийт ноолуурынхаа 10 гаруй хувиар ийм амжилт авчирч байгаа нь энэ салбарт ямар их нөөц бололцоо эргэлдэж байгааг харуулж байна. Энэ салбарт тулгамдаад буй нэг асуудал нь үйлдвэрүүдийн техник технологийн шинэчлэлийн дэмжлэг, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалттай нэг талаараа холбоотой юм. Ноолуурын салбар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа 40-50 цаашилбал 100 хувьд хүргэж чадахгүй байгаа шалтгаан нь эргэлтийн хөрөнгийн дэмжлэг тодорхой хэмжээгээр авчирсан хэдий ч дахин боловсруулалт хийх хүчин чадал нь 100 хувь хангагдаж чадахгүйд байгаа аж. Технологийн таван шат болох угаах, савлах, ээрэх, сүлжих, нэхэх шатнаас зөвхөн хоёрыг нь хангаад экспортлоод байна. Тиймээс ч Хөгжлийн банкнаас уг нөхцөл байдлыг засаж сайжруулахад анхаарсан санхүүжилт хийж буй аж. 

“Ханбогд кашемир” ххк-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг 

Тансаг хэрэглээний зах зээлээс илүү ашиг хүртэх цаг айсуй Нэг контейнер ноолуур нэг сая ам.доллар буюу 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. Ноолуурын үнэ жил бүр өсч байгаа ч хугацаа богино, өндөр хүүтэй банкны зээлтэй учраас зоригтой, дорвитой өөрчлөлтийг хийж чаддаггүй байсан. Харин энэ удаад төрөөс санхүүжилтийн таатай нөхцөлөөр дэмжлэг үзүүлж байгаа учраас тоног төхөөрөмжөө автоматжуулаад гарах гарц, чанар гээд бүх л зүйлд ахиц өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Бид ч үйлдвэрлэлээ өөдрөгөөр төсөөлж экспорт, чанараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ 2019 онд нийт ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ноолуурын салбарын ажилтны дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэд маань цалингаа хүүхдийнхээ сургалт, ахуй амьдралдаа зарцуулж байна. Энэ ч утгаараа олон айл өрхийн амьжиргааг нуруундаа үүрч яваа салбар гэхэд хилсдэхгүй болов уу. 

Ноолуурын салбарын түүхий эд хавар, зуны цагт гарсан даруйд нь худалдаж авахгүй бол өвлийн улиралд тасардаг онцлогтой. Түүхий эдийн олдоц улирлын чанартай байдаг энэ онцлог нь үйлдвэрүүдээс түүхий эдээ нөөцлөх хаврын цагт санхүүгийн өндөр чадавх шаарддаг байна. Монголын үйлдвэрлэгчид Хятадын хүүгүй зээлтэй компаниудтай өрсөлддөг нь ч хүндрэл үүсгэдэг нэг зүйл болдог. Хятадын Европт ноолуураа экспортлож байгаа компаниуд бүгд хүүгүй зээлтэй төдийгүй экспортод бүтээгдэхүүнээ гаргахдаа улсаасаа 17 хувийн татаас авдаг аж.

“Сор кашемир” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бархасбадь

Тансаг хэрэглээний зах зээлээс илүү ашиг хүртэх цаг айсуй “Ноолуур” хөтөлбөрт хамрагдаад Хөгжлийн банкнаас зээл аваад үйлдвэрлэл эрхэлж байгаа нь жирийн ажилтан, сүлжмэлийн үйлдвэрийн оёдолчинд хүртэл өгөөжөө өгч байна. Тухайлбал манай компанийг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгч байна. Зарим үйлдвэрүүд 10-11 сар гээд түүхий эд нь дуусаад зогсчихдог байсан бол Ноолуур хөтөлбөрийн санхүүжилтийн үр дүнд бидний хувьд цагаан сарын дараа ирэх жилийн түүхий эдтэйгээ золготол ямартай ч ажлаар тасалдахгүй байх боломж бүрдлээ.

Манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд 2016 онд 9.6 сая ам.долларын бэлэн бүтээгдэхүүн экспортолсон нь 2009 оныхоос даруй 196 хувиар өссөн үзүүлэлт гэж MICC-ийн тайланд дурджээ. Энэ хэдийгээр өссөн үзүүлэлт харуулсан сайн мэдээ ч гэлээ чамлахуйц хэмжээ гэж хэлж болно.

Ноолуур хөтөлбөрийн гурваас тав дугаар шатлалын хүрээнд одоо байгаа 25 хувийн хүчин чадлыг 2020 онд 40-60 хувьд хүргэх зорилтыг салбарын яам тавьсан байна. Үүний тулд дотоодын хөрөнгө оруулалтаас гадна гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэх юм.

Герман улсаас манай улсын Хөгжлийн банкны охин компани болох Ди-Би-Эм лизинг ХХК-тай хамтран 2.5-4.5 хувийн хүүтэй техник тоног төхөөрөмжийн зээлийг олгохоор судалж байгаа. Дотоодын эх үүсвэрээр эргэлтийн хөрөнгөө шийдчихээд гаднын эх үүсвэрээр техник төхөөрөмжөө шинэчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ноолуур хөтөлбөрийн үр дүнд ажлын байр тогтвортой хадгалагдна. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд бэхжинэ. Улсын төсөвт төлөгдөх татвар нэмэгдэнэ. Гаднаас орж ирэх валютын урсгал сайжирна.

Бидэнд чанартай, тансаг түүхий эд нь, үйлдвэр нь, ажиллах хүчин нь байна. Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөр батлан Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилт олгож байна. Тиймээс тансаг зэрэглэлд багтах, 100 хувь ноолууран хувцсыг Монголд хийн экспортлож чадвал дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд эргэлдэж буй 60 тэрбум еврогоос илүү ихийг хүртэх бодит боломжийн үүд ч тэр хэрээр нээгдэж буй хэрэг.

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598378
0 эможи

keyboard_arrow_up