Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ 7 дугаар сургууль тэргүүлжээ

2018 оны 12 сарын 17

“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг бага ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулах нь замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг хүүхдүүд багаасаа мэдэж өөрийгөө болон бусдыг аливаа эрсдлээс хамгаалж сурах давуу талтай гэж Замын Цагдаагийн газрынхан хэлж байна.

Энэ удаагийн тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж нийт 12 сургуулийн 200 гаруй сурагч оролцлоо. Үүнээс 7 дугаар сургууль нэгдүгээр байр, 20 дугаар сургууль хоёрдугаар байр, 14 дүгээр сургууль гуравдугаар байранд орлоо. Тэмцээн мэндчилгээ, буухиа, урлагийн тоглолт гэсэн гурван төрлөөр болж сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.  

Тэмцээний үеэр Замын Цагдаагийн газрынхан 2017 онд авто замын осолд өртсөн хүүхдүүдийн талаар дурдахдаа, эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдүүддээ гэрлэн дохиогоор  зам хөндлөн гаргаж сураагүйгээс өөрийгөө болон бусдыг хохироож байгаа талаар онцоллоо. Мөн хүүхдүүд машинд суух болон буухдаа бэртэх, автобуснаас буугаад шууд зам хөндлөн гарах гэж гүйж болохгүйг анхааруулсан юм. Өнгөрсөн онд Орхон аймагт долоон хүүхэд замын хөдөлгөөнд оролцохдоо гэмтэж нэг нь нас баржээ. Харин энэ онд найман хүүхэд бэртэж нэг хүүхэд нас барсан байна.

 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598361
0 эможи

keyboard_arrow_up