С.АМАРСАЙХАН: ИРГЭД ГАЗАР, ТАЛБАЙН ҮНЭЛГЭЭГЭЭ ОДОО БАЙГААГААС ИЛҮҮ ӨСГӨХ БОЛОМЖТОЙ

2018 оны 6 сарын 05

НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын барилгын материалыг захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр  газар дээр нь очиж танилцлаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар  100 айл орчимд байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх асуудлын хүрээнд  санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тус ажлын хэсгийн ахлагчаар Төлөөлөгч Ч.Гантулга, гишүүдээр Тэргүүлэгч П.Баярхүү, Тэргүүлэгч Б.Цолмон, Төлөөлөгч Ж.Батбаясгалан, Ш.Үнэнбат, Э.Бат-Амгалан  нар болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, холбогдох харьяа  байгууллагын газар, албаны дарга нар ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус ажлын хэсгээс 4 удаа хуралдаж, 2  удаагийн ажил байдалтай танилцах уулзалт зохион байгуулж,  2 удаа  100 айлын барилгын материал худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалт, бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллаад байна. 

Тэгвэл өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын орчимын үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо. 100 айлын нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга НИТХ-ын даргад  авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай мэдээлэл өгсөн бол НМХГ, НАЗХГ, НЕТГ, НГА, НЦГ, НОБГ-ын дарга удирдлагууд өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа Хурлын даргад танилцууллаа. Тус арга  хэмжээнд Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа НИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон, төлөөлөгч Ш.Үнэнбат нар оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598327
0 эможи

keyboard_arrow_up