НИЙСЛЭЛИЙН 50 БАГШИЙГ “PISA” ШАЛГАЛТАНД БЭЛТГЭЖ БАЙНА
Гурван жил тутамд дэлхийн 80 гаруй улс орон, боловсролын систем нь хүүхэд залуучуудыг ажил, амьдралд хэрхэн бэлтгэж буйг харьцуулах зорилгоор “PISA” шалгалтыг зохион байгуулдаг. Анх 1998 онд эдийн засгийн хамтын нөхөрлөлийн орнууд санаачлан, 15 настай хүүхдүүдээс математик, байгалийн ухаан, уншлагын хичээлээр “Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр” буюу “PISA”-г авдаг болсон юм.
Тэгвэл БОАЖЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НИТХ хамтран “PISA” шалгалтанд бэлтгэх 50 сургагч, чиглүүлэх багшийг сургалтад хамруулж байна. Нийслэлийн ЕБС-ийн багш, судлаач, мэргэжилтнүүдэд PISA-ийн талаар судалж, даалгавар биелүүлэх юм. Сургалтад оролцогчдод ХБНГУ-ын иргэн, профессор Бернд Майер хичээл зааж, тухайн сэдвийн лекц уншин, багш нартай хэлэлцүүлэг хийнэ.









